Disable Preloader

 

    • Лабораторийн тасаг

    • Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв нь анх Сүхбаатарын районы АДХГЗ-ны 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоол болон Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийг хамгаалах газрын захиргааны зөвлөлийн 1985 оны 04 сарын 11-ний өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдахад Лабораторийн тасаг нь 1985 онд их эмч Н.Алтанцэцэг лаборант Я.Ичинноров нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. Одоогийн Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн байрны суурин дээр 4-р цэцэрлэг байсан бөгөөд түүний 1 давхарт лаборатори байрлаж байжээ. 1984-1985 онд барилгачдын эмнэлэг болсон бөгөөд “Үйлдвэрийн эмнэлэг, мэргэжлийн өвчний улсын диспансер”-тай нэгдсэн удирдлагатай байсан. Лабораторын тасаг нь Нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр жилдээ 70 гаруй нэр төрлийн 170000 орчим шинжилгээг чанар стандартын дагуу хийж гүйцэтгэн, Чингэлтэй дүүргийн нийт 19 хорооны иргэдэд үйлчилж байна.

Онцлох ажил

  • 1.Шастины төв эмнэлгийн Чанарын баталгаажилтын лавлагаа лабораториос 2012 оноос эхлэн биохимийн чанарын гадаад үнэлгээнд амжилттай оролцож ирлээ. Одоогоор нийт биохимийн 8 дахь удаагийн чанарын гадаад үнэлгээнд оролцсон.
  • 2.Нийт гематологийн 16 дахь удаагийн чанарын гадаад үнэлгээнд хамрагдсан.
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.