Disable Preloader

Анх эрүүл мэндийн нэгдэл ерөнхий сувилагч нар ажиллаж байсан.  2002 онд сувилахуйн арга зүйчээр томилогдон ирж  2002 онд Сувилахуйн албыг байгуулж Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн даргын тушаал 2014 оны 03 сарын 13 өдөр А/28 тоот  тушаалаар тус алба шинэчлэгдэн байгуулсан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж ирсний үр дүнд өрхийн эрүүл мэндийн төв  болон эрүүл мэндийн төвийн сувилагчдын ажлын уялдаа холбоог сайжруулж  123 сувилагч 30 эмнэлгийн тусгай мэргэжилтнийг эгнээндээ нэгтгэсэн, 13 гишүүнээс бүрдсэн  13  удирдах зөвлөлтэй ажиллаж байна.

Чиг үүрэг

Сувилахуйн алба нь байгууллагын үндсэн зорилго, зорилттой уялдуулан сувилахуйн асуудлаарх бодлого, шийдвэрийг байгууллагын түвшинд хэрэгжүүлэх, сувилахуй эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж ,үйлчилгээг оновчтой зохион байгуулах , хүний нөөцийн хөгжил,төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалтыг зохион байгуулах, сувилахуйн эмнэлгийн тусгай мэргэжлийн тусламж, үйлчилгээний стандарт , асаргаа сувилагааны удирдамжийн хэрэгжилтийг хангах, сувилагч эмнэлгийн  тусгай мэргэжилтний хөгжил, нийгмийн асуудлыг байгууллагын түвшинд шийдэврлэх сайжруулах зэрэг үүргийг хариуцан ажиллаж байна .

Онцлог ажил

    • 1. Ижил мэргэжилтний үзлэгийг сар бүр хийж хэвшсэн бөгөөд дүгнэлтэнд тулгуурлан сургалтыг зохион байгуулж хэвшсэн
    • 2. Долоо хоног бүрийн4 дахь өдөр бүр ахлах сувилагч нар хамран тойрон үзлэгийг хийж гардан үйлдлийн стандарт, яаралтай эмийн зарцуулалт, хүнд эмчлүүлэгчийн асаргаа, сувилгааны карт хөтлөлт, эм уулт эмчлүүлэгчдийн санал хүсэлт зэрэгт үнэлгээ хийдэг
    • 3. Тасаг нэгж тус бүр гарч болзошгүй эрсдэлийн судалгаа гарган Сувилахуйн албан дээр эрсдэлийн сан байгуулан өөрсдийн шийдвэрлэж болох асуудлуудыг шийдвэрлэн зарим шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудлыг холбогдох шатанд нь танилцуулан ажиллаж байна.
    • 4. Шинээр төгсөж ирсэн сувилагчийг ажлын байран дээр дадлагажуулах, чадваржуулах зорилгоор шавилан суралцах гэрээг туршлагатай сувилагч нартай хийлгэн 1 сарын ажлын байран дээр дадлагажуулах, чадваржуулах сургалтын төлөвлөгөөний дагуу сургаж байна
    • 5. Сувилгааны алба нь 2004 оноос VSO олон улсын байгууллагатай сувилахуйн үйл ажиллагааны талаар 3 жилийн хугацаатай хамтын гэрээ байгуулан , сувилахуйн багш Г.Мариеллтай хамтран ажилласан .
    • 6. Шинээр эмнэлзүйн хэлэлцүүлгийн журам боловсруулан батлуулж мөрдлөг болгон ажилласнаас нийт 8 асуудлыг шийдвэрлэж, цусны мэргэшсэн сувилагчтай болж, 4 төрлийн шалгуур хуудсыг шинээр боловсруулсан
    • 7. ӨЭМТ-ийн сувилагч нар сувилгааны түүх хөтөлдөг болсон. ӨЭМТ нь захиалгаар анхан шатны баримтыг / сувилгааны түүх / хангадаг болсон. Түүх хөтлөлтөөр Шэжиддүг ӨЭМТ туршлагаа хуваалцсан.
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.