Disable Preloader
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ хүлээгдэл, чирэгдлийг бууруулах, иргэд олон нийтийг нээлттэй ил тод мэдээллээр хангах, эмчийн үзлэгийн цаг захиалах, шинжилгээний хариуг хялбар авах боломжийг бүрдүүлэх зорилгоор “ОНЛАЙН ЗАХИАЛГА”-ын системийг 2020 оны 04 дүгээр сарын сарын 01-ээс эхлэн ашиглалтад оруулсан.
Тус онлайн систем нь Эрүүл мэндийн яамны Цахим мэдээллийн хэлтсийн техникийн хороо, Мэдээллийн аюулгүй байдлын газрын албан ёсны зөвшөөрөлтэй бөгөөд иргэд та бүхэн дүүргийн эрүүл мэндийн төвийн нарийн мэргэжлийн эмч төдийгүй өөрийн харъяа Өрхийн эрүүл мэндийн төвийн эмчид үзүүлэх өдөр, цагаа www.chemn.moh.gov.mn цахим сайтын нүүр хуудсанд байрлах “Онлайн захиалга” хэсгээс ажил, амралтын өдрийн аль ч цагт, газар зүйн байршил үл хамааран 24 цагаар өөрөө өөртөө олгож болно. Түүнчлэн өрхийн эмчид гэрийн эргэлт, дуудлага өгөхдөө тус системийг ашиглаж болно. Энэхүү системээр өгсөн таны захиалга тухайн эмчид шууд очдог бөгөөд заавал цахим бүртгэлийн ажилтнаар дамжин баталгаажуулах шаардлагагүй юм.
Мөн салбаруудад байршуулсан “КИОСК” машин, Эрүүл мэндийн яамны нэгдсэн дуудлагын 1800-0119 утсаар тус тус цаг захиалах боломжтой.
 
121640168_3285815868139530_3765557179767123236_o
 
Эмнэлгийн хэмжээнд нэг өдөрт үйлчлэх эмчийн үзлэгийн тоо нь тусламж үйлчилгээний стандартууд, холбогдох журам, хүчин чадлын хүрээнд зохицуулагдсан тодорхой лимиттэй байдаг тул таны сонгож захиалсан үзлэг, үйлчилгээ бүр ҮНЭ ЦЭНЭТЭЙ юм. Иймд иргэд та бүхнээс хувийн эрүүл мэндийн төлөвлөлтөө сайжруулан, захиалсан цагтаа хоцролгүй ирж, хариуцлагатай үйлчлүүлэхийг хүсч байна.
(Нэмэлт мэдээлэл: Таныг үзэж байгаа эмч оношилгоо, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд лабораторийн шинжилгээнд бүртгэн, сорьц өгөх өдөр, байршлыг товлож өгнө.)
#Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн “Онлайн эмнэлэг” төсөл
#Хамтран ажилласан байгууллага: Метронетворкс ХХК, ИКлиник ХХК
Мэдээллийг бэлтгэж, нийтэлсэн Г.Энхтулга, ЧДЭМТ-ийн Мэдээллийн технологийн албаны дарга
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.