Disable Preloader
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Н.Лхажий болон Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийг төлөөлж Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Хишигжаргал, Захирлын албаны дарга Ц.Амаржаргал ба ЧДЭМТ-ийг төлөөлж Чанар аюулгүй байдлын албаны дарга Л.Уяахүү, Мэдээллийн технологийн албаны дарга Г.Энхтулга нар байлцлаа.
 
119564470_3356255761137904_5647590929899791834_n
Энэхүү гэрээ нь эрүүл мэндийн салбарт эмчилгээ оношилгооны дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхэд харилцан туршлага солилцож, хамтран хэрэгжүүлэх зорилготой. Төгсөлтийн дараах сургалт, Мэргэжил дээшлүүлэх давтан сургалт, Эрдэм шинжилгээ, судалгаа, Зөвлөх үйлчилгээ, Цахим эрүүл мэнд, Эрүүл мэндийг дэмжих төв, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр түлхүү хамтран ажиллахаа талууд илэрхийлэв.
Хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны гэрээний дагуу чингэлтэй дүүргийн иргэдэд дараах давуу талууд бий болж байна. Үүнд:
1. Үйлчлүүлэгч нарт тулгардаг чирэгдлийг багасгах зорилгоор ЧДЭМТ-д лабораторын шинжилгээ хийлгэсэн бол УНТЭ-д хүлээн зөвшөөрөх ба шаардлагагүй тохиолдолд давтан хийхгүй байхыг тусгайлан зааж өглөө.
2. ЧДЭМТ-өөс УНТЭ-д өвчтөн, үйлчлүүлэгчийг илгээх 13А, Б маягтыг цахимаар илгээх боломжтой боллоо.
3. ЧДЭМТ-ийн үйл ажиллагаанд урологи, бөөр судлал, гемодиализийн зэрэг нэн шаардлагатай тусламж үйлчилгээг харилцан туршлага солилцож, хамтран нэвтрүүлэхээр болов.
Нийтэлсэн: Мэдээллийн технологийн алба
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.