Disable Preloader

Резидент эмч нар

Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2018 оны 09 сарын 01-ний өдрийн А/337-р тоот тушаалын дагуу, 2018 оны 10 сарын 18-ний өдрийн Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн хурлын шийдвэрээр Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын сайжруулах төслийн дэмжлэгтэйгээр Ерөнхий мэргэшил судлалын 1 жилийн хөтөлбөрийг нийслэлд Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн төвд 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвд 10 сарын 14-ний өдрөөс 2 дахь жилдээ “Ерөнхий мэргэшил судлал"-ын үндсэн мэргэшлийн сургалтаа нийт 17 суралцагч эмчтэйгээр эхлүүллээ.Тус сургалтад хамрагдаж буй резидент эмч нар нь Улаанбаатар хот, Төв аймаг, Говь алтай, Архангай, Өвөрхангай, Булган зэрэг аймгуудаас элсэн ирж сургалтад хамрагдаж байна. Тус Эрүүл мэндийн төвийн  хувьд 2018 онд 15  2019 онд 17 резидент эмчийн элсэлт авч, сургалтын үйл ажиллагааг амжилттай явуулж буй аж. Сургалт эрхлэх байгууллага болсноор нийт  31 сургагч багш бэлтгэгдсэн бөгөөд АУ-ны магистр 3, тэргүүлэх зэргийн эмч 2, ахлах зэрэгтэй 15 эмч өдгөө батлагдсан стандарт хөтөлбөрийн дагуу сургалтыг удирдан явуулж байна.Суралцагч эмч нар нь “Ерөнхий мэргэшил судлал"-н олон улсын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрийн дагуу сурч, хэвтэн эмчлүүлэх тасаг болон амбулатори дээр сургагч багш нараасаа шууд зөвлөгөө авахаас,нийслэлийн өргөө амаржих газар,  хүүхдийн тасаг, дотрын тасаг,  яаралтай тусламж, гэмтэл мэс заслын тасаг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тойролт хийн суралцдаг. Мөн  өвчтөний эмчилгээ оношилгоог хэлэлцэх конференц хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг. Сургалтын явцыг сургалтын хяналтын зөвлөлөөр хянан, бүх суралцагч эмчийг сургалтад бүрэн хамрагдаж чадахаар зохицуулалтыг хийсэн. Улсын хэмжээнд сургалт эрхлэх нийт 20 байгууллага байдаг бөгөөд эдгээрийн нэг нь нийслэлийн Чингэлтэй Дүүргийн Эрүүл мэндийн төв юм.

logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.