Disable Preloader

Зорилтот үйлчилгээ

БАЙГУУЛЛАГАТАЙ ХИЙХ ГЭРЭЭТ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГТ ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?

ЭРХЗҮЙН ҮНДЭС

  • Хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журмаар ажилчдаа эрүүл мэндийн үзлэгт оруулах хэрэгцээ шаардлага
  • Монгол улсын “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 18.2.4 дэх заалт: “Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох бүрэн эрхтэй”
  • Эрүүл мэндийн сайдын 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 340 дүгээр тушаал “Эрхэлдэг ажил мэргэжил, хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалан хавсралтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаардлагатай”
  • Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаал “Худалдаа, үйлчилгээний байгууллагын ажилтныг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамруулах журмын дагуу орох ёстой ажилтан, мэргэжилтний жагсаалт”

Жич: Урьдчилан сэргийлэх үзлэгийн хуудас болон бөглүүлэх анхан шатны маягт, мэргэжлийн жагсаалтыг дээрх тушаалаас харна уу.

1. Урьдчилан сэргийлэх үзлэгийн төрлийн багц болон үнийг сонгох

Тайлбар: Үндсэн багцуудаас гадна бусад нэмэлт үйлчилгээг (эмэгтэйчүүд, зүрх судас, арьс харшил, БЗДХ гэх мэт) оруулж болох бөгөөд гэрээнд тусгуулан, хамтран тохиролцоно

Үндсэн багц

Багц үнэ- 40,000 төгрөг
1 Дотор
2 Мэдрэл
3 Чих хамар хоолой
4 Биохимийн шинжилгээ (алат, асат, биллирубин)
5 Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
6 Шээсний ерөнхий шинжилгээ

Нэмэлтээр сонгон авч болох тусламж, үйлчилгээ түүний тариф

Үзлэг шинжилгээний төрөл Үнийн санал
1 Зүрхний цахилгаан бичлэг 4,000 төгрөг
2 Хэт авиа оношилогоо/ЭХО 7,000 төгрөг
3 Флюр 4,500 төгрөг
4 Биохимийн шинжилгээ (алат,асат,биллирубин) 9,500 төгрөг
5 Цусны дэлгэрэнгүй шинжилгээ 5,500 төгрөг
6 БЗХӨ, Тэмбүү /тестийн аргаар/ 5,000 төгрөг
7 Шээсний ерөнхий шинжилгээ 3,500 төгрөг
8 Мазокын шинжилгээ 3,500 төгрөг
9 Ерөнхий эмчийн дүгнэлт 12,000 төгрөг

2. Сонгосон багц болон хэзээ үйлчилгээ авах боломжтой талаар мэдээлэл авах

  • Санал болгож буй доорхи багцаас өөрийн байгууллагын онцлогт тохируулан сонгох бөгөөд багцад ороогүй эмчийн үзлэг, шинжилгээ, оношилогоог гэрээнд тусгуулан үнийн дүнг нэмэгдүүлж болно.
  • Дээр дурдсан тусламж, үйлчилгээнээс өөрөөр хийхээр бол үйлчилгээ болон үнийг харилцан тохиролцож болно
  • Эмчийн үзлэг болон шинжилгээг гэрээнд болон бусад тохирсон хугацаанд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв дээр үзүүлнэ
  • Хэрвээ танай байгууллага хүсвэл өөрсдийн заал, танхимд очиж эмч нарын үзлэгийг хийлгэж болно.
  • 70-аас дээш хүн хамрагдсан урьдчилан сэргийлэх үзлэгт багцын үнийг 10% хөнгөлнө.
  • Үзлэгээс өвчтэй, зовиуртай гарсан хүмүүст хяналт, эмчилгээний талаарх зөвөлгөөг дахин үнэгүй үзүүлж, эрүүлжүүлнэ. /Төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна/

3. Гэрээлэх

Мэдээлэл болон үнийн тариф, санал болгож нөхцлийг зөвшөөрч байвал Эрүүл мэндийн төвийн даргатай шууд гэрээ байгуулна.

Гэрээ байгуулах загвар татах

4. Үр дүн тооцох

Үзлэг болон үйл ажиллагаатай холбоотой санал, хүсэлт гомдол байвал захиалагч тал мэдэгдэх бөгөөд сайжруулах үүргийн Эрүүл мэндийн төв хүлээнэ.

  • Төв салбарын эрхлэгч Х. Ариунаа - 99206676
  • Төлөвлөлт, бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга А. Мөнхжаргал - 91996628
logo

Lorem ipsum dolor sit amet, consect etur adipisi cing elit commodi molestiae autem fugit consectetur dolor ullam illo ipsa numquam quod iusto enim ipsum amet iusto amet consec.

Opening Hours
  • Monday - Friday
    9.00 - 20.00
  • Saturday
    10.00 - 16.00
  • Sunday
    9.30 - 18.00

©2019 Чингэлтэй Дүүргийн Эрүүл Мэндийн Төв.