Чанарын булан

"САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА....

2019-10-15 10:15, Үзсэн тоо: 28

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оны 10-р сарын 11-ний өдөр "Сайн туршлага-2019” арга хэмжээг нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дунд зохион байгуулагдлаа.

Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шилдэг, сайн туршлагыг нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төвүүд оролцож, нийт 240 гаруй сайн туршлагаар өрсөлдсөн байна.

- Манай байгуулагын сувилахуйн албанаас "Сувилахуйн эмнэлзүйн хэлэлцүүлэг"

- Чинхүслэн ӨЭМТ-ын "Хүүхдийн өсөлт хэмжилтийн цогц ширээ" , "МУ-ын АШУ -ны салбарын ажилчдын ёслол хүндэтгэлийн болон өдөр     тутмын ажлын хувцас"

- Шижид-дүг, Ундрах-Ирээдүй ӨЭМТ-ын "Veri-Q аппарат өөх тосны солилцоо, цус багадалтыг өндөгний цусанд шинжлэх арга гэсэн   бүтээлүүдээр оролцлоо.

Арга хэмжээний төгсгөлд 10 номинациар шилдэг "Сайн туршлага"-ыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

👍👍Сувилахуйн албаны "Сувилахуйн эмнэлзүйн хэлэлцүүлэг" Шилдэг 20 бүтээлээр шалгарч ГЭРЧИЛГЭЭ, бусад оролцсон бүтээлүүд санал санаачлага гарган идэвхитэй оролцсон тул БАТЛАМЖ авлаа. 👏👏👏

"Сайн туршлага-2019” арга хэмжээнд идэвхи зүтгэл гарган оролцсон Та бүхэндээ маш их баярлалаа. Ажил хөдөлмөрт нь өндөр амжилтыг хүсье. "Сайн туршлага" бүхэн түгэн дэлгэрч, эмнэлгийн тусламж үйлчилгээнд чанарын ахиц дэвшил тасралтгүй гарах болтугай!

 

"САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА....

"САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА....

"САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА....

"САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА....

 


 


Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.