Чанарын булан

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

2019-05-01 09:20, Үзсэн тоо: 86

"СУДЛААЧ-2019” онол практикийн бага хурлыг 2019 оны 4 сарын 19 нд Чанарын алба нь ЧДЗДТГ, АШУҮИС-тай хамтран ЭМТ, ӨЭМТ-үүдийн эмч нар, нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын дунд амжилттай зохион байгууллаа. 
Онол практикийн бага хуралд Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ЧД-ийн НХХ-ийн дарга Я.Орломсүрэн, ЧЭМТ-ийн дарга Ц.Лхагва нар оролцож
судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ илтгэлүүдийг сонслоо.  
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:

Ахлах шүүгч: АШУИС-ийн Био-анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Ц.Алтансүх
Шүүгч: АШУИС-ийн Био-анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимийн багш, Анагаах ухааны доктор Я.Мөнхдэлгэр
Шүүгч: АШУИС-ийн Био-анагаахын сургуулийн Молекул биологи-Удамзүйн тэнхимийн багш, Анагаах ухааны магистр Г.Чимэдлхамсүрэн нар байлаа.

 Чингэлтэй дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, нотлогоонд суурилсан эмнэлзүйн болон бусад судлагааны арга зүйг ашиглан, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад хэрэгжүүлж болохуйц бодит санал, зөвлөмж, төсөл боловсруулах санал гаргах чадавхи бүхий судлаач эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн идэвх, оролцоо, илтгэх ур чадварыг хөгжүүлэх, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж 
1.Эмнэлзүй
2.Нийгмийн эрүүл мэнд, Өрхийн анагаах ухаан, ЭМАШТҮ гэсэн чиглэлүүдээр тусдаа нийт 21 илтгэлийг хэлэлцүүллээ. 
Эмнэлзүйн
чиглэлэээр: 
1-р байранд- "Өрхийн эрүүл мэндийн төвд зонхилон тохиолдох хавдрын өвчлөлийг эрт илрүүлэх нь" илтгэл 19-р хорооны Ундрах-Ирээдүй ӨЭМТ-ийн эмч Ж.Алтантуул
2-р байранд- "Хамрын дайвар хөндийн үрэвсэлд циннабсиныг хэрэглэсэн үр дүн" илтгэл ЭМТ-ийн Чих хамар хоолойн кабенитын их эмч Т.Ууган-Эрдэнэ
3-р байранд - "Чингэлтэй 11 дүгээр хорооны амьсгалын замын халдварт өртөж байгаа хүүхдийн суурь эмгэгийг илрүүлэх, түүнийг эмчилэн эрүүлжүүлэх" илтгэл 11-р хорооны Цэнгэлжаргал хайрхан ӨЭМТ-ийн их эмч С.Үүрийнтуяа
Нийгмийн эрүүл мэнд, Өрхийн анагаах ухаан, ЭМАШТҮ-ний чиглэлээр:
1-р байранд - "2 сараас 5 хүртэлх насны хүүхдийн дунд хийсэн уушгины хатгаа өвчний тархалтын судалгаа" илтгэл ЭМТ-ийн Халдвар судлаач эмч Г.Цэрэнсүх
2-р байранд- " Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах 12 хоногийн хоолны сургалт,аргачлалын үр дүн" илтгэл ЭМТ-ийн НЭМ-ийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Г.Эрболд
3-р байранд- "7-12 дугаар хорооны ӨЭМТ-дийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгаанд ашиглаж буй ус орчин, эрүүл ахуй ба ариун цэврийн гэр үнэлгээний арга аргачлалын үр дүн" илтгэл 12-р хорооны Шижиддүг ӨЭМТ-ийн нийгмийн ажилтан Б.Батжаргал нарын илтгэлүүд тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдахаар болов. 
Нийт хэлцэгдсэн илтгэлүүд "Эрдмийн чуулган-2019" илтгэлийн хураангуйд хэвлэхээр боллоо.

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

“СУДЛААЧ-2019” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЛОО....

 


 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.