Чанарын булан

“АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН ТУСЛАМЖ”

2019-03-25 16:02, Үзсэн тоо: 93

ЧДЭМТ-ийн Чанарын алба нь Монголын Яаралтай Тусламжийн Нийгэмлэг, ЧДЭМТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хороотой хамтран:

1. ЭМС-ын 2012 оны 375 тоот тушаалын тавдугаар хавсралт, ЭМС-ын 2013 оны 496 тоот тушаал, Эмнэлэг доторхи зүрх зогсож, амь тэнссэн байдлыг хангаж хэрэгжүүлэх, ЧЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амилуулах суурь болон лавшруулсан тусламж үзүүлэх, яаралтай тусламжийн мэдлэг чадварыг дээшлүүлэх

2. Монгол Улсын Засгийн Газар, НЗДТГ-аас 2019 оны 04 дүгээр сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд бүх нийтийг хамарсан "Гамшгаас хамгаалах иж бүрэн үзүүлэх сургуулилт” зохион байгуулах болсонтой холбогдуулан эмнэлгийн байгууллагын бэлэн байдлыг хангах зорилгоор "АМЬ ТЭНССЭН ҮЕИЙН ҮНЭЛГЭЭ БОЛОН ТУСЛАМЖ” сэдэвт 1 багц цагийн сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 16-нд, гардан үйлдлийн тэмцээнийг 03 дугаар 22-нд амжилттай зохион байгуулаад байна. 

Энэхүү үйл ажиллагааны үр дүнд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн амилуулах тусламжийн эмнэл зүйн мэдлэг, багаар ажиллах ур чадвар, амь тэнссэн үед хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах, ашиглах чадвар сайжирсан. 
"Амь тэнссэн үеийн үнэлгээ болон тусламж” сэдэвт гардан үйлдлийн тэмцээнд нийт 9 баг оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорьсноос:

Тэргүүн байранд: Мэдрэл, Сэргээн засах уламжлалтын "Амин зүрх”

Дэд байранд: Хүүхдийн тасгийн "Гэрлэн дохио”

Гуравдугаар байранд: Дотрын тасгийн "Нэг хором” зэрэг багууд тус тус шалгарлаа. Тэмцээнд идэвхитэй оролцсон баг, хамт олондоо талархал илэрхийлье. 

Чанарын алба

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.