Эрх зүй

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

2019-01-02 20:01, Үзсэн тоо: 86

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

Энэ онд бид Байгууллагын хэмжээнд эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж, эмч мэргэжилтэний мэдлэг, ур чадвар, итгэл үнэмшил, зан үйл болон харилцааны ур чадварыг төлөвшүүлэн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилго тавьж ажилласан.

Нэгдүгээрт: Байгууллагын түвшинд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөр дүүлэх чиглэлээр:

А . ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажилтаны дунд байгууллагын соёл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж, харьцаа хандлага, мэдлэг ур чадвараа дээшлүүлэн, үйлчлүүлэгч иргэдийн дунд соёлтой үйлчлэн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор

1. "Өөрчлөлтийг- өнөөдрөөс-өөрөөсөө” уриан дор 3-н сарын аян зохион байгуулжсан. Аяны хугацаанд сургалт хийж "Дэвжээ” тэмцээн зохион байгуулсан. Тэмцээнд 9 тасаг нэгжийн эмч ажилчид оролцсон. 72 оноогоор Мэс засал гэмтлийн тасаг I байр эзэлж "Ёс зүйг эрхэмлэгч хамт олон” -оор шалгарч, 70 оноогоор Хайлааст хүүхдийн тасаг II байр, 67 оноогоор Төв салбар III байр эзэлсэн.

2. "Сувилахуйн чанарыг сайжруулья” уралдаан зарлаж ЭМТ болон ӨЭМТ-ийн нийт сувилагч нарын дунд АХА уралдаан тэмцээн явуулж мөн Онол практикийн бага хурал зохион явуулж 19 илтгэл тавигдсанаас Физик эмчилгээ сэргээн засах тасгийн сувилагч Нямсүрэн, Хүүхдийн тасгийн бага эмч Мандахбаяр, 18-р хорооны ӨЭМТ-ийн сувилагч Оюунэрдэнэ нар тэргүүлсэн.

3. Оны төгсгөлд ЭМТ-ийн нийт тасаг нэгжүүдийн дунд зохион явуулсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, бусад хууль тогтоомж, эрх зүйн баримт бичиг, байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа дүрэм журам суртчилах 1 сарын "Идэвхижүүлэх” аяны үйл ажиллагаанд Төв салбар 72 оноогоор I байр эзэлсэн.

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

Үр дүн: Эмч эмнэлгийн мэргэжилтэн нь ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж, үйлчлүүлэгч иргэдэд чиглэсэн соёлтой үйлчилгээ бий болж, эмч мэргэжилтний харьцаа хандлага, мэдлэг ур чадвар дээшлэн, баг хамт олны хамтын үйл ажиллагаа сайжирч эмч мэргэжилтний 51,8 хувь нь хамаргдсан. Эмч нар нь ялангуяа "Хэцүү үйлчлүүлэгчтэй” харилцахдаа харилцааны үед үүсээд байгаа асуудлыг тухайн үед нь намжаах ур чадвар маш өндөр байх бөгөөд өвчтөнийг сонсох ур чадвар түүнчлэн "Уучилж” сурах явдал чухал гэдэг ойлголт авсан..

В: Эмч эмнэлгийн мэргэжилтэн болон үйлчлүүлэгчдийн дунд сэтгэл ханамжийн судалгааг 2 удаа явуулж эмч мэргэжилтэн болон үйлчлүүлэгч нийт 259 хүн хамруулсан бөгөөд 117 буюу 63,9% - Сайн; 53 буюу 28 % - Дунд зэрэг 9 хүн буюу 4,9 % нь муу гэж дүгнэсэнийг бид үйл ажиллагаандаа тусган ажилласан.

Үр дүн: Өвчтөн төвтэй үйлчилгээнд анхаарал хандуулах ингэхдээ харьцаа хандлага дээрээ илүү сайн анхаарахын ач холбогдолыг ойлгож цаашдын сургалт үйл ажиллагаандаа тусгаж ажилласан. Манай хамт олон оны эцсийн байдлаар зохион байгуулсан үйл ажиллагааны оролцоо, эмнэлгийн мэргэжилтэн хоорондын болон хувь хүнтэй холбоотой харьцаа хандлага, ёс зүйн алдаа зөрчил гарсан эсэх, иргэдээс ирсэн талархал гомдол, хамт олны багаар ажиллах ерөнхий хандлага зэрэг 8 асуумжаар үнэлүүлж Хайлааст хүүхдийн амбулатори 62 оноогоор тэргүүлсэн амжилттай ажиллаа.

Хоёрдугаарт: Ёс зүй, харилцаа, хандлагын талаар сургалт, сурталчилгааг зохион байгуулах чиглэлээр

Нэг. ЁЗХХ- самбар тогтмол ажиллуулж мэдээллээр хангах, ЁХХ-ны үйл ажиллагааг суртчилж ажилласан. Тухайлбал: Ёс зүйн хэсгийн хороо нь энэ онд Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны ажиллах журам, Чингэлтэй эрүүл мэндийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмыг байгууллагынхаа цахим хуудсанд байршуулсан. Байгууллагын цахим сайт дээр "Ёс зүйн хэсгийн хороо” гэсэн цахим хуудас ажиллуулж ажилтнууддаа шинэчилсэн хууль тогтоомж, өдөр дутмын мэдээ мэдээллийг тогтмол тавьж ажилласан. Хандалт 68,7хувьтай байсан.

Хоёр: Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцаа хандлага, хууль дүрмийн талаар сургалт зохион байгуулсан. Үүнд дараах сургалтуудыг хийсэн.

Эмч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан нарт Харилцааны соёл, эмиэлгийн мэргэжилтний харьцаа хандлага ёс зүйн хэм хэмжээ, Зөрчил, авилгал, эмнэлгийн дотоод журам бусад эрүүл мэндийн хууль эрх зүйн сэдвээр нийт 8 удаа сургалт хийсэн. Сургалтыг сэдвээр нь авч үзвэл:

1. Байгууллагын соёл ба ажилчдын харьцаа хандлага

2. "Өөрчлөлтийг- Өөрөөсөө- Өнөөдрөөс” уриан дор "Дэвжээ” тэмцээн,

3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харьцаа хандлага, Та харилцааг төлөвшүүлэх нь

4. Зөрчлийн тухай хуулийн танилцуулга, авилгал, эмнэлгийн дотоод журам бусад хууль эрх зүйн талаар

5. Хувь хүний хөгжил харьцаа хандлага

6. Сайн төлөвлөлт –амжилтын үндэс

7. Байгууллөгын соёл ажилтан биднээс хамаарна

8. Үйлчлүүлэгчийн эрх үүрэг болон харьцаа хандлага, эмнэлгийн дотоод журам зэрэг сэдвүүдээр тус тус сургалтыг явуулсан.

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

ЧД-ИЙН ЭМТ-ИЙН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХЭСГИЙН ХОРООНЫ 2018 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГААС

Үр дүн: Ёс зүйн сургалтанд хамрагдсан хүний тоо 287 буюу 78,2 хувь. Эмч эмнэлгийн мэргэжилтэн нь ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж, үйлчлүүлэгч иргэдэд чиглэсэн соёлтой үйлчилгээ бий болж, эмч мэргэжилтний харьцаа хандлага, мэдлэг ур чадвар дээшлэн, баг хамт олны хамтын үйл ажиллагаа сайжирсан. . Ингэснээрээ эмч эмнэлгийн мэргэжилтэн нарт хүнийг байгаагаар нь хүлээж авах, бусдыг хүлээн авч, хүндэтгэж байгаагаа харуулах, эмчилгээний явцад эмч өвчтөний хооронд нээлттэй дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн хүний зовиурт үнэхээр сэтгэл зовниж буйгаа харуулах нь нэр хүндтэй бөгөөд гомдол гаргахгүй байх шалтгаан болдог гэсэн ойлголтыг өгч чадсан.

Гуравдугаарт: Өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх талаар

Нэг: Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, албан тушаалтан байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол саналыг судалж хэлэлцэн шийдвэрлэсэн. Үүнд: нийтдээ 5 санал гомдол ирсэн бөгөөд үүнийг судалж хэлэлцэн 4-н асуудал нь Эмч үйлчлүүлэгчдийн хооронд – 1, Эмнэлгийн мэргэжилтэн үйлчлүүлэгчдийн хооронд-1, Эмч Эмнэлгийн мэргэжилтэн хооронд -2 хүнийг тус тус эвлэрүүлэн зуучлах, нэг асуудлыг хурлаар оруулж шийдвэрлэсэн.

Хоёр: ЁХХ-ны хурлыг сард 1 удаа хуралдаж тухай бүр асуудлыг хэлэлцэн удирдамж, төлөвлөгөө хэлэлцэж батлах, Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага сайжруулах сургалт үйл ажиллагааг эрчимжүүлэх, ёс зүй алдаа зөрчлийн талаарх гомдол саналыг судлан хэлэлцэж шийдвэрлэсэн. Зөрчлийн мэдээлэлийн сан Чанарын албан дээр төвлөрүүлэн хамт бүртгэж хэвшсэн. Зөрчлийн мэдээлэлийн санд Ёс зүйн зөрчил энэ онд 2 бүртгэгдсэн. Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйтэй холбоотой мэдээллийн сан хөтлөх, тайланг холбогдох маягтын дагуу улирал бүр салбар хороонд хүргүүлсэн.

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.