“СҮРЬЕЭ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД САЛБАРЫН ДУНДЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЬЕ” АЯНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2018-12-27 17:00, Үзсэн тоо: 3

Нийслэлийн хэмжээнд өрнүүлсэн "Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд салбар дундын оролцоог нэмэгдүүлье” аяныг дэмжин, хэрэгжүүлэгч шилдэг төрийн захиргааны байгууллагаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, тэргүүний эрүүл мэндийн төвөөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, шилдэг Өрхийн эрүүл мэндийн төвийн дэд байранд Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны "Цэнгэл жаргал хайрхан” ӨЭМТ тус тус шалгарлаа.

Чингэлтэй дүүрэг нь Сүрьеэ, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ оношилгоонд бүрэн хамруулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор "Илрүүл, эмчил, сэргийл! Бид өрх бүрд хүрч ажиллана” зорилтот төслийг хэрэгжүүлж ерөнхий боловсролын 17 сургууль, 28 цэцэрлэг, 9 албан байгууллага, 3 зах, худалдааны төв, 5 их дээд сургууль, 5 хорооны эмзэг бүлгийн иргэд, давхардсан тоогоор 24950 иргэнийг эрт илрүүлэг оношилгоонд хамруулан, халдвар илэрсэн тохиолдлуудыг бүрэн эмчилгээнд хамруулсан юм.


 


 

 


 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.