ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ НИЙТ ҮЗЛЭГИЙН 4.8 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

2018-11-28 11:32, Үзсэн тоо: 202

Чингэлтэй дүүргийн хэмжээнд энэ сарын 27-ны байдлаар амбулаторийн 9729 үзлэг хийгдсэнээс томуу томуу төст өвчний 467 тохиолдол оношлогдсон. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундажаас  0.4 хувиар их байна. Нийт өвчлөгсдийн 25.9 хувийг 0-1 нас, 31.9 хувийг 2-4 нас, 8.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. 

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. 

Томуу, томуу төст өвчний үед ерөнхий хордлогын шинж тэмдэг давамгайлж эхэлдэг. Тухайлбал:  Халуурах, толгой өвдөх, булчин шархирч өвдөх, хамраас шингэн нус гарах, бие тавгүй болох, цээжээр өвдөх, хоолой хатах, хамраас цус гарах зэрэг шинж тэмдгээр эхэлдэг. Энэ үед эцэг эхчүүд дараах зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй.

Ханиад томуу хүрсэн эхний үед баримтлах дэглэм:

                1. Ханиадны шинж тэмдэг арилтал гэрт байлгах. /3-5 хоног/

                2. Тасалгааны агаарыг сайтар чийгшүүлэх

                3. Дулаан хувцаслах

                4. Шингэн зүйлийг хангалттай уулгах

                5. Хоолны хувьд урьд иддэг байснаас 2 дахин илүү илчлэг сайтай хоол хүнс хэрэглэх

                6. Амьсгалын замын өвчин хамар хоолойн хэсгээс эхлэн цааш хүндэрдэг учир энэ 2 замыг цэвэрлэж, чийглэг байлгах хэрэгтэй.


ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ НИЙТ ҮЗЛЭГИЙН 4.8 ХУВИЙГ  ЭЗЭЛЖ БАЙНА

 


 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.