“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

2018-09-18 11:13, Үзсэн тоо: 27

 

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Эрүүл мэндийн төвөөс санаачлан "Өрхийн хөгжлийг дэмжих жил”, "Эрүүл мэнд-2020” хөтөлбөрийн хүрээнд Сүрьеэ, ХДХВ/ДОХ/БЗДХ-ын эрт илрүүлгийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ, оношилгоонд бүрэн хамруулах, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилгоор "Илрүүл, Эмчил, Сэргийл. Бид өрх бүрт хүрч ажиллана” зорилтот төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Энэхүү ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар төслийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай байгаа эрт илрүүлгийн 160 сая төгрөгийн өртөг бүхий зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн төсвийн хөрөнгөөр Бүгд Найрамдах Солонгос Улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн Sitec Medical үйлдвэрээс шууд худалдан авалтын гэрээгээр худалдан авч дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, батламжийг гардууллаа.


“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А. Дамцагдорж, ХӨСҮТ-ийн дэд захирал Б. Цацралт-Од, дүүргийн Эрүүл Мэндийн Төвийн дарга Ц.Лхагва, БНСУ-ын Sitec Medical Co.LtdХХК-ний захирал Гван Сик Чо болон албаны хүмүүс, эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, ажилтан, Хороодын Засаг дарга нар, дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон сургууль цэцэрлэгийн эмч нар оролцлоо.

“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

 

 

 

 

 

 

 

 


Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжийг суурин болон зөөвөрлөн ашиглах боломжтой бөгөөд үзлэг оношилгоог түргэн хугацаанд хийж хариуг тэр дор нь гаргадгаараа онцлогтой юм. Одоогийн байдлаар нийслэлийн есөн дүүргүүдээс анх удаа Чингэлтэй дүүрэг нь уг төхөөрөмжийг шууд худалдан авалтаар худалдан авч эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд нэвтрүүлж байна. Мөн үеэр дүүргийн төсвийн хөрөнгөөр 20 сая төгрөгний үнэ бүхий үзлэг оношилгооны тоног төхөөрөмжийг дүүргийн Эрүүл мэндийн төвийн хамт олонд гардуулж өглөө.

“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо
“Илрүүл, Эмчил, Сэргийл" төслийн хүрээнд зөөврийн Protable X-Ry wireless Detector Mobi Rad50 маркийн дүрс оношилгооны тоног төхөөрөмжтэй боллоо

 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.