Эрх зүй

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа

2018-06-04 15:24, Үзсэн тоо: 12

Хоёрдугаар зорилтын хүрээнд:

ЧДЭМТ-ийн нийт тасаг нэгжийн мэргэжилтнүүд нь байгууллагын соёл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж, харьцаа хандлага, мэдлэг ур чадвараа дээшлүүлэн, үйлчлүүлэгч иргэдийн дунд соёлтой үйлчлэн эерэг хандлагыг төлөвшүүлэх зорилгоор дараах уралдаан тэмцээн зохион явууллаа.

  • Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах заалтыг тус тус үндэслэн гарсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ”-г шинэчлэн батлах тухай 446-р тушаалд Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухайхууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлүүдээс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль бусад холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээллийг эмч ажилчдад өгч ажиллаа.

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа

  • Өөрчлөлтийг- Өөрөөсөө- Өнөөдрөөс уриан дор "Дэвжээ” тэмцээн зохион байгуулж энэхүү үйл ажиллагаагаар эмч ажилчдын дунд гарч буй гомдлын дийлэнх нь эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдэд зөвлөгөө, мэдээлэл дутуу өгсөн буюу харьцаа хандлагын алдаагаргасантай холбоотой байдгийг ойлгуулахыг зорьсон. Тэмцээнд 9 тасаг нэгжийн эмч ажилчид оролцсон. Тэмцээнийг 4-н үе шаттайгаар зохион байгууллаа.

Гуравдугаар зорилтын хүрээнд:

Эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, байгууллагынсоёл түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлийг илрүүлэх чиглэлээр

Үйлчлүүлэгч нараас санамсаргүй түүвэр байдлаар эмнэлэгт хэвтэж буй үйлчлүүлэгч нараас эмч мэргэжилтний харьцаа хандлага ёс зүйн асуудлаар Сэтгэл ханамжийн судалгаа-г 3 удаагийн асуулгаар явуулж нийт 100 хүн хамруулан авснаас үзвэл:

Эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага:

-Сайн 57хувь,

-Дунд зэрэг39хувь,

-Хангалтгүй 4 хувь байна. Мөн санал асуумж дээр нэмээд өдрийн эмчилгээ нээхийг иргэд хүсэж байсан байна

-Дотор болон мэдрэлийн тасгийн 58 сахиуруудад ЭМС-ийн 466-р тушаал дээр заасны дагуу эмнэлгээр үйлчлүүлэгчийн дунд сургалт мэдээлэл хийхийн зэрэгцээ санал асуулга авч ажилласан.

Өвчтөн төвтэй үйлчилгэээд анхаарал хандуулах 

Эмч сувилагч нарын 2 удаагийн яриан дээр "Үйлчлүүлэгч та харилцаа” сэдвээр богино хугацааны сургалт мэдээлэл хийсэн. Мөн үйлчлүүлэгчдээс гомдол гаргаж байгаагүй харилцааны өндөр соёлтой гэх 3 эмчтэй хийсэн ярилцлагуудыг дүгнэхэд байгаа байдлаараа бусдыг хүлээн авч, хүндэтгэж байгаагаа харуулах, эмчилгээний явцад эмч өвчтөний хооронд нээлттэй дулаан уур амьсгалыг бүрдүүлэх, тухайн хүний зовиурт үнэхээр сэтгэл зовниж буйгаахаруулах нь нэр хүндтэй гомдол гаргахгүй байх шалтгаан болдог. Ялангуяа "хэцүү” гэгддэг өвчтнүүдтэй харилцахдаа харилцааны үед үүсээд байгаа асуудлыг тухайн үед нь намжаах ур чадвар маш өндөр байх нь тэдний сэтгэл хөдлөлийн мэдрэмжийг эерэгээр хариулж байдаг байна. Түүнчлэн өөрсдөө өвдөж байсан эмч сувилагч нар өвчтнийг илүүтэй сайн ойлгож, эмч өвчтөний хооронд таатай уур амьсгал үүсдэг тухай ярилцаж цаашид зөвлөмж гарган түүнчлэн байгууллагын удирдлагад "Байгууллагын ёс зүйн дүрэм” боловсруулах саналыг тавин ажиллаж байна.

 


 

 


Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.