Эрх зүй

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа

2018-06-04 14:28, Үзсэн тоо: 13

Энэ оны 2-р улиралд ЁХХ-оос "ӨӨЧЛӨЛТИЙГ ӨНӨӨДРӨӨС ӨӨРӨӨСӨӨ” уриан дор 3-н сарын аян зохион байгуулж нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь байгууллагын соёл, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөн ажиллаж, харьцаа хандлага, мэдлэг ур чадвараа дээшлүүлэн, үйлчлүүлэгч иргэдийн дунд соёлтой үйлчлэн эерэг хандлагыг төлөвшүүлэхэд оршиж байсан. Аяны үйл ажиллагаа 2018 оны 03-р сарын 10-ний өдрөөс 06-р сарын 10 хүртэл үргэлжилсэн. Энэ хугацаанд дараах 3-н зорилтыг тавьж ажилласан. Үүнд:

Нэгдүгээр зорилтын хүрээнд:

ЧДЭМТ-ийн эмч эмнэлгийн мэргэжилтний харьцаа хандлага, ёс зүй, харилцааны соёлын түвшинг дээшлүүлэх чиглэлээр дараах ажлыг хийсэн.

  •    "Та харилцааг төлөвшүүлэх нь” сэдэвт сургалтыг эмч сувилагч нарын дунд өмнөх жилийн үйл ажиллагааны судалгааг ашиглан 2 удаа зохион явууллаа.

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа

  • "Сувилахуйн чанарыг сайжруулья” аяны хүрээнд Чингэлтэй эрүүл мэндийн төвийн нийт сувилагч нарын дунд АХА уралдаан тэмцээн, Онол практикийн бага хурал зохион явуулж 19 илтгэл тавигдсанаас Физик эмчилгээ сэргээн засах тасгийн сувилагч Нямсүрэн, Хүүхдийн тасгийн бага эмч Мандахбаяр, 18-р хорооны ӨЭМТ-ийн сувилагч Оюунэрдэнэ нар тэргүүлсэн.

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа  

  • "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, хариуцлагын шинэ хандлага сэдэвт сургалт

    Нийт эмч мэргэжилтэнд Эмнэлэгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, харилцааны шинэ хандлага өгөх зорилгоор "Сайн төлөвлөлт –амжилтын үндэс” сэдэвт сургалтыг ЧЭМТ-ийн Ерөнхий нягтлан бодогч Бямбасүрэн, "Хувь хүний хөгжил харьцаа хандлага” сэдэвт сургалтыг Ярих ур чадварын академийн тэргүүн Ганчулуун нар удирдан явуулж нийт 68 эмч ажилчид хамрагдлаа.

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа

 

  •  "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн болон эрх зүйн зөрчил, түүний шалтгаан сэргийлэх арга зам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн хяналтын хороо-ноос хамтран зохион байгуулж эмч мэргэжилтний 70 хувь нь хамрагдсан.

ЧЭМТ-ийн Ёс зүйн хэсгийн хорооны 2-р улиралд хийсэн үйл ажиллагаа

 


 


<!-- [if !supportLists] -->

 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.