Байгууллагын танилцуулга

2018-01-02, Үзсэн тоо: 174

Байгууллагын танилцуулга

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв Сүхбаатарын районы АДХГЗ-ны1985 оны 3дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоолУлаанбаатар хотын АДХГЗ-ны эрүүлийг хамгаалах газрын захиргааны зөвлөлийн 1985 оны 4сарын 11-ний өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрээр анх Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан байна.

1992 оноос Улаанбаатар хотын 4 дүгээр нэгдсэн эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/08, А/06 дугаар шийдвэрээр Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл болон зохион байгуулагдсан.

Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/82 тоот тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчит үйлчилгээний байгууллага юм.


Үйл ажиллагааны үндсэн чиглэл

Чингэлтэй дүүргийн харъяа 170,000 орчим, түр оршин сууж буй 11,000 орчим хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг "Төв”, "Бага тойруу”, "Хайлааст”, "Хайлааст хүүхэд” салбар амбулаториуд, 227 ор бүхий "Нэгдсэн эмнэлэг”-ээр дамжуулан дараах төрлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

 

  • Хүүхдийн түргэн тусламж, гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, мэдрэл, сэтгэц, хавдар, сүрьеэ, халдварт, ХДХВ/ДОХ/БЗДХ, дотоод шүүрэл, нүд, чих хамар хоолой, хоолзүйч, сэргээн засал, биеийн тамир чийрэгжүүлэлт, НҮЭМ, дархлаажуулалт, дижитал дүрслэл оношлогоо, флюр, маммаграф, 3 хэмжээст хэвлийн хэт авиан оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг, биохими, иммунологи, бактериологи, сериологи зэрэг оношлогоо, шинжилгээ зэрэг нарийн мэргэжлийн 45 кабинетээр үндсэн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ
  • Эрчимт эмчилгээ, хүүхэд, мэдрэл, дотор, сэргээн засах уламжлалт эмчилгээ, лаборатори, төвлөрсөн ариутгал, угаалга, гал тогооноос бүрдсэн хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ
  • Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх үйл ажиллагааг дүүргийн түвшинд зохион байгуулах
  • Өрхийн эрүүл мэндийн төвийг мэргэжил, арга зүйгээр хангах
  • Дүүргийн хүрээнд эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэгч үндсэн нэгж болон ажиллаж байна.

Алсын хараа

Олон улсын эмнэлгийн стандарт, шалгууруудыг хэрэгжүүлж, үйлчлүүлэгчдэд чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Эрхэм зорилго

Үйлчлүүлэгчийн хэрэгцээнд тулгуурлан эмнэлгийн тусламж, үйлчилгээгчанартай, тэгш хүртээмжтэй хүргэх замаар ирээдүйгээ бүтээнэ.

Үнэт зүйлс:

Ч-Чин сэтгэлээсээ, найрсаг харилцаатай- Үйлчилгээний соёл

Д-Дүрэм журам, стандартыг мөрдөж ажиллах- Хариуцлагатай баг

Э-Эрх тэгш, нээлттэй, бүтээлч- Тогтвортой түншлэл

М-Мэргэжлийн ёс зүй, чанартай- Эмнэлгийн тусламж үйлчилгээ

Т-Технологийн дэвшилд тулгуурласан- Шинжилгээ, оношилгоо, эмчилгээ


Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.