Чанарын булан

“СУДЛААЧ - 9” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

2018-04-13 11:46, Үзсэн тоо: 65

 

Жил бүр уламжлал болгон зохиодог ЧЭМТ-ийн эмч нарын "СУДЛААЧ- 9” эрдэм шинжилгээний бага хурал 2018/03/23-ны өдөр ЧДЗДТГ-ын хурлын танхимд амжилттайболж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ЭМТ-ийн Чанарын алба, ЧД-ийн ЗДТамгийн газар, Нийгмийн хөгжил бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.

Дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг хурлын үйл ажиллагаанд  ЧЭМТ-ийн дарга Ц.Лхагва, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат,  нар оролцож үг хэллээ.

Шүүгчийн бүрэлдэхүүнд: Анагаах ухааны үндэсний их сургуулийн багш, Анагаах ухааны доктор Ц.Энх-Оюун, О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар ажиллаж Эмнэлзүй, Нийгмийн эрүүл мэнд, ЭМАШТҮ-ний сэдвүүдийн хүрээнд нийт 20 илтгэлийг хэлэлцүүллээ.


“СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 

Эмнэлзүйн илтгэлүүдээс:
1-р байр: Эмэгтэйчүүдийн эхоны их эмч С.Соёлмаагийн "Ураг нярайн эндэгдэлд хүн амын шилшилт хөдөлгөөн нөлөөлж буй байдал”

2-р байр: Хүүхдийн тасгийн их эмч Л.Соёлоогийн "Чингэлтэй дүүргийн өсвөр насны сурагчдын амьсгалын замын цочмог халдварын талаарх мэдлэгийг үнэлсэн судалгааны дүн”
3-р байр: Төв салбарын мэдрэлийн их эмч Т.Болормаагийн "Нугалмайн шалтгаант нурууны өвдөлтийн өвчлөлийн байдал, эмнэлзүй, оношилгооны асуудал

    “СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ


“СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Нийгмийн эрүүл мэнд, ӨЭМТ-ийн илтгэлүүдээс:
1-р байр: Халдвар судлаач Э.Гэрэлмаагийн "Чингэлтэй дүүргийн сүрьеэгийн хөтөлбөрийн өнөөгийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ”

2-р байр: 19-р хорооны "Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуулын "Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн тусламж үйлчилгээнд Мобайл технологийг нэвтрүүлсэн үр дүнгийн судалгаа”

3-р байр: 19-р хорооны "Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн О.Одгаригын "Цусны даралт ихсэх өвчний үеийн зүү эмчилгээний үр дүн” сэдэвт илтгэлүүд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Нийт оролцсон эмч нарынхаа судалгааны бүтээлийг байгууллагын "ЭРДМИЙН ЧУУЛГАН 2018” илтгэлийн хураангуй номонд хэвлүүлэхээр боллоо.

 

“СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ



Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.