Олон улсын эмч нарын баярыг угтан ЧЭМТ-ийн Чанарын алба, ЧДЗДТГ хамтран дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа

2018-04-04 16:52, Үзсэн тоо: 104

Олон улсын эмч нарын баярыг угтан ЧЭМТ-ийн Чанарын алба, ЧДЗДТГ хамтран дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа. Үүнд:

ЭМТ-ийн эмч нарын дунд "Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг ЭМТ-ийн эмч нарын дунд 2018/03/02-ны өдөр ЧД-ийн 50-р дунд сургууль дээр зохион байгуулж нийт 8 багийн 40 эмч оролцож, мэдлэг ур чадвараа сорилоо. Энэхүү мэтгэлцээн нь нянгийн эсрэг антибиотикийн зохисгүй хэрэглээний улмаас антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын тоо ихсэж байгаа өнөө үед эмч нарын зөв зохистой хариу арга хэмжээ авч, антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, мэдлэг хандлагыг сайжруулах, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ач холбогдлоо өгсөн үйл ажиллагаа боллоо.

Олон улсын эмч нарын баярыг угтан ЧЭМТ-ийн Чанарын алба, ЧДЗДТГ хамтран дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа

 2018/03/23-ны өдөр ЧДЗДТГ-ын хурлын танхимд уламжлал болон зохион явуулдаг "Судлаач-9” Эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг хуралд дүүргийн Эрүүл мэндийн төв, 1-19 дүгээр хорооны өрхийн эрүүл мэндийн төвийн 40 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо. "Судлаач-9” эрдэм шинжилгээний бага хурлаар эмнэлзүй, нийгмийн эрүүл мэнд, ЭМАШТҮ-ний сэдвүүдийн хүрээнд нийт 20 илтгэлийг хэлэлцүүллээ. 

Олон улсын эмч нарын баярыг угтан ЧЭМТ-ийн Чанарын алба, ЧДЗДТГ хамтран дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа

Олон улсын эмч нарын баярыг угтан ЧЭМТ-ийн Чанарын алба, ЧДЗДТГ хамтран дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа

Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрөөр нийт эмч мэргэжилтнүүдийг идэвхжүүлэх, урамшуулах зорилгоор "Эмчийн алдрыг магтан дуулъя” өглөөний ёслолын үйл ажиллагаа болон оройн хүндэтгэлийн цэнгүүнийг зохион байгууллаа.

Арга хэмжээний үеэр ЧДЗДТГ-аас иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд эргэлтгүй зогсон, оюун ухаан, эрдэм чадлаа зориулан зүтгэж, амжилт гаргасан эмч нартаа Өргөмжлөл болон нийт 1.490.000 төгрөгийн мөнгөн шагнал өгч урамшууллаа.

 

Олон улсын эмч нарын баярыг угтан ЧЭМТ-ийн Чанарын алба, ЧДЗДТГ хамтран дараах үйл ажиллагаануудыг амжилттай зохион байгууллаа

 

 

Чанарын алба

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.