СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ИЛРҮҮЛЭГ, ХАВЬТЛЫН ИЛРҮҮЛГИЙН НЭМЭГДҮҮЛЭХ АЯН

2017-11-23 18:03, Үзсэн тоо: 115

Сүрьеэгийн хавьтал судлалын эрт илрүүлгийн үзлэгт дүүргийн хэмжээнд орцны жижүүр, СӨХ-н ажилтан, гэр оронгүй 300 иргэд хамрагдсанаас шинээр 10 өвчлөлийг илрүүлж хяналтанд авсан. Өвчлөлийн дагуу хавьтлын урьдчилан сэргийлэх үзлэгт ЕБС-ын 72, 49-р сургуулийн 75 хүүхдээс 25 сэжигтэй тохиолдол илэрч 2 хүүхэд онош баталгаажсан.

СУИС-ийн салбар сургуулиудад 181 оюутан хамрагдснаар 9 сэжигтэй тохиолдол гаран үзлэг шинжилгээнд хамрагдан 1 эмэнд тэсвэртэй сүрьеэ илэрсэн. ШШГЕГ-н харъяа 401, 407, 409-р хорих ангиудад асуумж аргаар урьдчилан сэргийлэх үзлэгт хүмүүжигч 150 хүн, ажилтан 71 хүн хамрагдсан. Үүнээс хавьталтай 16 хүн, өмнө өвдсөн 13, сэжигтэй 10, эрсдэлтэй 3 хүн илэрсэнг хариуцсан эмчид нь мэдэгдэн дараагийн эмчилгээнд хамруудах ажлыг зөвлөсөн. 


СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ИЛРҮҮЛЭГ, ХАВЬТЛЫН ИЛРҮҮЛГИЙН НЭМЭГДҮҮЛЭХ АЯН

 

Сүрьеэгийн хавьтлын илрүүлгийг сайжруулах зорилгоор ЧД-ийн 11 хороог сонгон хавьтлын үзлэгийг зохион байгуулах аяныг эхлүүлж 35 хавтлыг хамруулсан. Үзлэгээс гадна дархлаа дэмжих бэлдмэлүүд, дулаан хувцас, халуун хооллоор хавьтал бүхий иргэдийг хангах ажилд ЧДУЗХороо, Sky Walker ресторан хамтран ажиллаж дэмжлэг үзүүллээ. Уг аяныг челленж болгон үргэлжлүүлэхээр бизнес эрхлэгч нарт санал тавьж ажиллаж байна.


Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.