Чанарын булан

"Сайн туршлага- 2017"

2017-10-06 13:39, Үзсэн тоо: 26

 2017 оны 10 сарын 5-нд НЭМГ, Эрүүл мэндийн Чанарын холбоотой хамтран НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудын "Сайн туршлага- 2017" өдөрлөг амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү өдөрлөгт 26 эрүүл мэндийн байгууллагын нийт 146 Сайн туршлага танилцуулагдсанаас " ШИЛДЭГ -5 НОМИНАЦИ ", "Сайн туршлагын сан 2017" -д нийт 20 туршлага бүртгэж ГЭРЧИЛГЭЭ, бүх оролцсон бүтээлд БАТЛАМЖ олгов.

"Сайн туршлага- 2017"

 


Манай байгууллага
1. Шинэ бүтээлийн гэрчилгээ авсан бүтээл сувилагч Г. Базаррагчаа " Хүний биеийн өндрийг хэмжих, зөөврийн хэрэгсэл " 2016,11,03 А/ 288 тушаалаар 5612 бүртгэлийн дугаартай
2. Сувилахуйн албаны " Багш шавийн барилдлага барих " үйл ажиллагаа, Сувилагч нарт хэрэглэгдэх түгээмэл үйлдлийн гарын авлага ном
3. "Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ арагчлал", "Хүүхдийн 12 өдрийн нэмэгдэл хоолны сургалт" 
4. Эрүүл-Хамгаалагдсан-Халамжлагдсан Хүүхэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн "Нялх хүүхдийг ойлгох нь" хөтөлбөр.
5. Харъяа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгдсэн шилэн кабелийн сүлжээнд холбож Цахим технологи нэвтрүүлсэн нь, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг онлайнаар явуулж хэвшсэн байдал
6. 19-р хорооны ӨЭМТ-ийн "Мобайл технологи нэвтрүүлсэн нь" гэсэн сайн туршлагуудаар оролцлоо.

 

"Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ арагчлал" Шилдэг 5 номинацид шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
"Цахим технолги нэвтрүүлсэн нь" Сайн туршлагын сан 2017"-д бүртгэгдэж ГЭРЧИЛГЭЭ авлаа. 
Өдөрлөгт идэвхи санаачлагатай хамтран оролцсон НЭМХ болон сайн санааны туслагч нар, Сувилахуйн алба, МТА, Ундрах ирээдүй, Чин хүслэн ӨЭМТ-ийн хамт олондоо баярлалаа. 
ЭМТ-ийн Чанарын алба

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.