Байгууллагын танилцуулга

2017-02-09, Үзсэн тоо: 150

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв нь анх Сүхбаатарын районы АДХГЗ-ны 1985 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаар тогтоол болон Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны эрүүлийгхамгаалах газрын захиргааны зөвлөлийн 1985 оны 04 сарын 11-ний өдрийн өргөтгөсөн хурлын шийдвэрээр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нэртэйгээр байгуулагдсан байна.

1992 оноос Улаанбаатар хотын 4 дүгээр нэгдсэн эмнэлэг нэртэйгээр ажиллаж байгаад Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 1997 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн А/08, А/06 дугаар шийдвэрээр Чингэлтэй эрүүл мэндийн нэгдэл болон зохион байгуулагдсан байна.

Улмаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн А/82 тоот тушаалын дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв болон үйл ажиллагаагаа явуулж байгаа төрийн өмчит үйлчилгээний байгууллага юм.

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.