Чанарын булан

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

2017-08-02 07:08, Үзсэн тоо: 122

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 




Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн Чанарын алба нь 2017 оны хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448, 2014 оны 13 дугаар тушаалын дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 800 үйлчлүүлэгчээс авч судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.


 

Судалгаанд хамрагдагсадаас:

• Байгууллагын үйлчилгээний соёл

• Эмнэлэгийн мэргэжилтэний ёс зүй үйлчилгээний соёл

• Тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал

• Удирдлага зохион байгуулалт

• Тэгш байдал ашиг сонирхол гэсэн 5 бүлгээс бүрдсэн асуумж судалгааг авсан.

 

Судалгаанд 70%-аас доогуур гарсан үзүүлэлтүүд

 

 

 

• Эмнэлгийн гадаад орчны соёл, тохижилт / машины зогсоол, зам талбай, гэрэлтүүлэг, цэцэрлэгжүүлэлт/

• Хүнд өвчтөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ / тэргэнцэр, зам суултуур, шат, нойлын бариул, зориулалтын ор сандал/

• Эмнэлэгийн тоног төхөөрөмжийн/ цахилгаан шат, цахилгаан утас, залгуур, разетка, гэх мэт/ аюулгүй байдал

• Байгууллагын удирдлагаас иргэдийн оролцоог дээдэлдэг, уулзаж санал бодлыг сонсдог, шийдэж өгдөг байдал

• Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах, хариу өгөх, авсан арга хэмжээг нээлттэй хүргэдэг байдал

• Эрүүл мэндийн даатгалгүй тохиолдолд тусламж үйлчилгээг чирэгдэлгүй авах боломжтой

• Үйлчлүүлэгч эмчээ сонгож үйлчлүүлэх боломжгүй


 

 

Дээрхи сэтгэл ханамж доогуур гарсан үзүүлэлтүүдийг судалж, эрсдлийн санд бүртгэн, холбогдох албан тушаалтан, удирдах зөвлөлд танилцуулан тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, байгууллагын хөгжил, зохион байгуулалтыг сайжруулахаар санал оруулан ажиллаж байна.


 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.