Үйл ажиллагааны ил тод

Стратегийн зорилтууд, үнэт зүйлс, баримтлах зарчим

2017-02, Үзсэн тоо: 123

 

Төвийн 2016-2020 оны стратегийн зорилтууд

1.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг хүн амын эрэлт хэрэгцээ, суурьшил, нягтрал, хүн амын өвчлөлийн чиг хандлагад нийцүүлэн оновчтой болгож, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангаж, эрсдлийг бууруулна.

3.Эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээний соёл, харилцаа, хандлагыг төлөвшүүлнэ.

4. Эрүүл мэндийн байгууллагуудын засаглалыг сайжруулж, санхүүгийн удирдлагын хариуцлага, ил тод байдлыг нэмэгдүүлнэ.

5.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний найдвартай, тогтвортой үйл ажиллагаа, гүйцэтгэл, чанар, үр дүнг дэмжсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгоно.

6. Төр, хувийн хэвшлийн түншлэлийг эмнэлгийн тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэл, бодит эрэлт хэрэгцээтэй уялдуулан хөгжүүлнэ.

Үнэт зүйлс:

Ч- Чин сэтгэлтэй, мэргэжилдээ үнэнч, хариуцлагатай баг

Д-

Э- Эрх тэгш, нээлттэй, бүтээлч, тогтвортой түншлэл

М- Мэргэжлийнёс зүйтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ

Т- Технологийн дэвшилд тулгуурласан оношлогоо, эмчилгээ

Баримтлах зарчим

·Тогтвортой хөгжлийг хангах

·Үр дүнд чиглэсэн, бодитой, биелэгдэхүйц байх

·Нотлогоонд суурилсан байх

·Бодлогын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ нь тодорхой байх

·Арга хэмжээг хэрэгжүүлэх нөөц, төсөв, санхүүгийн эх үүсвэр тодорхой байх

·Шалгуур үзүүлэлт нь тодорхой, хэмжигдэхүйц байх

·Хууль тогтоомжид нийцсэн байх


 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.