Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй санаачилга болон хөрөнгө оруулалтын ажлын мэдээлэл

2017-08-18 11:08, Үзсэн тоо: 73

 

 

Дүүргийн засаг дарга үйл ажиллагааныхаа хөтөлбөрт Эрүүл мэндийн салбарыг тэргүүлэх чиглэлээ болгон тодорхойлсон бөгөөд 01 дүгээр захирамжаараа 2017 оныг Эрүүл мэндийн дэмжих жил болгон зарласан. Мөн дүүргийн эрүүл мэндийн салбарт 2020 он хүртэл барьж ажиллах бодлогоо тодорхойлон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 24 дүгээр тогтоолоор "Эрүүл мэнд 2020” хөтөлбөрийг батлуулж хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн эмч, эмнэлгийн ажилтныг чадваржуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

7-19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг автомашинаар хангасан.

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд "Жишиг Өрхийн эрүүл мэндийн төв”-ийг ашиглалтанд оруулж иргэдэд үзүүлэх анхан шатны туслаж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүллээ.

"Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд орчин үеийн шаардлага хангасан өндөр үзүүлэлт бүхий компьютер, принтерээр хангалаа.

БНСУ-ын Мёнжи эмнэлгийн эмч нартай хамтран дүүргийн иргэдийг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа. Энэ үзлэгт 207 иргэн, 217 хүүхэд хамрагдсан. Нэн шаардлагатай онош тодорсон 3 хүртэлх хүүхдийг БНСУ-д үнэ төлбөргүй эмчлүүлэх асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэсэн.

Олон улсын сүрьеэгийн эсрэг нийгэмлэгтэй хамтран дүүргийн бүх хороодод тодорхой хуваарийн дагуу сүрьеэгийн эрт илрүүлэг шинжилгээг зохион байгуулж, 11000 гаруй иргэд шинжилгээнд хамрагдаж, шинж тэмдэг илэрсэн 78 иргэн эмчилгээнл хамрагдаж байна.

Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүдээ 250,7 сая төгрөгийн төсөв бүхий эмчилгээний нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад бэлэн болсон байна.

 

 

 


Мэдээлэл бэлтгэсэн. Н.Нямсүрэн

 


 


 

 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.