Шаардлагатай компьютер, принтерийг гардууллаа

2017-08-18 11:01, Үзсэн тоо: 56


 

Шаардлагатай компьютер, принтерийг гардууллаа

 

 

Чингэлтэй дүүрэг 2017 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж иргэдийнхээ эрүүл мэнд дэмжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байгаа билээ. 2017 онд Эрүүл мэндийн салбараа дэмжин шаардлагатай хөрөнгө оруулалт, томоохон дэмжлэгийг тус салбарт оруулж байна. Мөн Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилт дэвшүүлэн эмч, эмнэлгийн ажилтныг чадваржуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд дүүргийн 7-19 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг Toyota Prius-20 маркийнавтомашинаар хангасан бол "Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж байгаатай холбоотой уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эрчимжүүлэх ажлын хүрээнд орчин үеийн шаардлага хангасан өндөр үзүүлэлт бүхий компьютер, принтерийг зарим өрхийн эрүүл мэндийн төвүүддээ гардуулан өглөө.

Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ хандсан хөрөнгө оруулалт, дэмжлэг удахгүй анхан шатны тусламж үйлчилгээний нэн шаардлагатай сэргээн засах, физик эмчилгээний тоног төхөөрөмжөөр хангах ажлаар үргэлжлэхээр төлөвлөж байна.

Шаардлагатай компьютер, принтерийг гардууллаа

 


 

Эдгээр ажлыг Улсын Их Хурлын гишүүд болон Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн тойрогт хуваарилагдсан төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн болон дүүргийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа юм.

2017 оны 8 дугаар сарын 17-нд дүүргийн Эрүүл мэндийн төвд болсон уг үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Т.Ням-Очир, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр нар оролцож Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд компьютер, принтер бусад шаардлагатай зүйлсийг гардуулан өглөө.

 

Мэдээлэл бэлтгэсэн. Н.Нямсүрэн


Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.