Чонон хөрвөс

2017-04-04 09:57, Үзсэн тоо: 2 295

Чонон хөрвөс

Чонон хөрвөс

 

Чонон хөрвөс гэдэг нь бэлцрүүт тууралтаар илэрдэг харшлын шалтгаант арьс, салстын өвчин юм.

Нэршлүүд:

·Urtica-Urticaria

·Крапива-Крапивница

·Чонон хөрвөс

·Чонон гүрвэс

·Netlle rash

·Hives

Чонон хөрвөсийн тархалт :

·Нийт хүн амын дунд 20% хүртэл /гадаад/

-70% нь цочмог чонон хөрвөс

-30% нь архаг чонон хөрвөс

·Монголд?

Чонон хөрвөсийн ангилал,шалтгаан :

1.Цочмог чонон хөрвөс (6 долоо хоногоос бага ) -ийн шалтгаан

·Эм

·Хүнс

·Шавьж /зөгий ,шумуул/

·Физикийн хүчин зүйл /температур,даралт/

·Дасгал

·Нарны туяа

·Ахуйн хэрэглээний бодисууд

·Вирусын халдвар /Гепатит А.В.С ,Epstein-Barr /

2.Архаг чонон хөрвөс (6 долоо хоногоос дээш) -ийн шалтгаан

·Физикийн хүчин зүйл

-механик

-халуун ,хүйтэн

-туяа

-доргион

·Аутоиммуни васкулит /ховор/

·Аутоиммуни өвчин /SLE/

·Аутоиммуни тиройдит

·Шалтгаан тодорхойгүй

Чонон хөрвөсийн шинж тэмдэг :

·Арьснаас дээш өргөгдсөн ,хязгаарлагдмал,ягаан өнгөтэй ,загатнаа бүхий бэлцрүү туурна

·Тууралт биеийн аль ч хэсэгт гэнэт гарч,24-48 цагийн дотор арилж,ул мөргүй эдгэрдэг.

·Үрэвсэл уруул,хэл,зөөлөн тагнайн салстыг хамарч болно.

Чонон хөрвөс

Чонон хөрвөсийн эмчилгээ,авах арга хэмжээ :

·Гол эмчилгээ нь шалтгааныг тогтоож , түүнээс зайлсхийх

·Мэргэжлийн эмчид хандах

·Харшлын эсрэг эм /Хлорфенамин яаралтай үед 1ширхэгийг уух/

·Хүнсний зүйлээс харшилсан бол хоолны дэглэм сахих :

-Цитрусын төрлийн жимс(жүрж,мандарин, нимбэг г.м)

-Самар (бүх төрлийн)

-Загас болон загасан бүтээгдэхүүн

-Шувууны мах(галуу, нугас, тахиа)

-Шоколад болон шоколадан бүтээгдэхүүн

-Кофе

-Утсан бүтээгдэхүүн

-Өндөг

-Сүү

-Спирт агуулсан ундаа

-Уксус, цагаан лууван, манжин

-Улаан лооль, мөөг зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна


 


 

Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.