Ургамлын тоосны харшлын тухай

2017-04-04 09:41, Үзсэн тоо: 196

Дэлхийн хүн амын 30-40% нь янз бүрийн шалтгаант харшлын өвчнөөр өвчилж байгаагаас 24-30%-ыг ургамлын тоосны харшил эзэлж байна.Дэлхийд 500 гаруй зүйлийн шарилж ургадаг.Үүнээс монголд 105 зүйлийн шарилж ургадгаас 40 орчим нь харшил төрүүлэх шинж чанартай бөгөөд 10 орчим зүйл нь онцгой харшил төрүүлэх шинж чанартай байна.Манай оронд шарилж лууль болон бусад хөл газрын ургамлын цэцгийн тоосны шалтгаант харшил 7,8,9-р саруудад ихээр тохиолддог.Ургамал цэцэглэж дохиурын тоосовч задарч тоосоо гүвэх үед салхиар тархсан жижиг /10-35 мил.микрон хэмжээтэй/ тоосны мөхлөгүүд агаарын 1см.кв талбайд 50-аас дээш тархсан үед амьсгалын замын салстыг хэт мэдрэгшүүлж харшил үүсгэх нөхцөл шалтгаан болдог.


Ургамлын тоосны харшлын тухай


Ургамлын тоосжилтоос урьдчилан сэргийлэх аргууд :

1.Орчин тойрны талбайг зүлэгжүүлж цэцэгжүүлж ногоон байгууламж бий болгох.

2.Албан байгууллага,айл өрхүүд эзэмшилдээ байгаа талбай,хашаа гудамжинд ургасан шарилж лууль зэргийг цэцэглэж тоосрох үеэс урьдаж 7-10 см өндөртэй тайралт хадалт хийх.

ØЭхний тайралт : 6-р сарын 20-с 7-р сарын 1

ØХоёрдугаар тайралт : 7-р сарын 15-25

Гуравдугаар тайралт : 8-р сарын 5-15

Ургамлын тоосны харшлын тухай

3.Шарилж ,луулийн төрлийн ургамлуудыг зулгааж,шатааж болохгүй.

Ургамлын тоосны харшлын тухай

Ургамлын тоосны харшлын үед илрэх шинж тэмдэгүүд:

•Нус гоожих

•Найтаалгах

•Хамар битүүрэх

•Нүд улайх, загатнах, нулимс гоожих

•Цээж бачуурах, хэрчигнэх

•Гуурсан хоолойн багтраа /астма/

•Арьсаар тууралт гарах /дерматит,чонон хөрвөс,квинкийн хаван /

Ургамлын тоосны харшлын тухай

Харшил үүсгэгчийг тодорхойлох оношлогоо:

  1. Харшлын өгүүлэмж
  2. Бодит үзлэг
  3. Лабораторийн шинжилгээ / Цусны шинжилгээ, Нийт ба өвөрмөц IgE тодорхойлох/
  4. Харшлын сорил / Арьс хатгах сорил, Арьс бигнэх сорил, Панель тест/

Ургамлын тоосны харшлын тухай

Зөвлөгөө:

  • Мэргэжлийн эмчид хандах
  • Ургамлуудын тоосовч задрах үе тул өглөөний 04:00-09:00,оройн 17:00-22:00 хаалга цонхоо хаах
  • Машин болон гэрт агаар чийгшүүлэгч хэрэглэх
  • Гадуур өмсөж явсан хувцсаа уут шүүгээнд хадгалах
  • Угаасан хувцсаа гадаа тавихгүй байх
  • Гадуур явахдаа амны хаалт,нүдний шил зүүх
  • Гаднаас гэртээ орж нүд хамраа угааж, хоолойгоо зайлж занших

Эмчилгээ:

1.Эмийн эмчилгээ / уух эм, дусаалга, цацлага /

2.Мэдрэгшил бууруулах эмчилгээ / Харшлын вакцин: 1.Тариа, 2.Цацлага /

Харшлын вакцин гэх мэдрэгшил бууруулах дархлаа эмчилгээг арьс хатгах сорил хийлгээд шарилжны харшилтай гэж тодорхойлуулсан өвчтөнгүүд хийлгэх боломжтой бөгөөд Тариа, Цацлага гэсэн төрөл байдаг.Тариа нь 6 шилтэй бэлдмэл байх бөгөөд 4-р сарын 5-с эхэлж схемийн дагуу 7-р сарын 1 хүртэл нийт 44 удаа тариулна.Цацлага нь 12 шилтэй байх бөгөөд 4-р сарын 5-с эхэлж схемийн дагуу 6-р сарын 29 хүртэл өдөр бүр хамарт цацаж хэрэглэнэ.


 



 



 


 


 


Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.