Чанарын булан

Чанарын булан

2017-12-20172

Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/186-р тоот тушаал, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 07-р зүйл, Монгол Улсын Засгийн Газрын "Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 2005 оны 67 тоот тушаал, "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай 2009 оны 143-р тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 захирамж, ЧЭМТ-ийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн  А/15 тушаалын дагуу иргэдийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авдаг.

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг Чанарын албаны 307 тоот өрөөнд амаар буюу бичгээр, чанарын албаны  314587 утас, Засгийн газрын 11-11 төв, Иргэд хүлээн авах хүлээн авах төвийн 1800-1200, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ub1200.mn Chemn.moh.gov.mn байгууллагын цахим хуудсаар авч байна.

ЧЭМТ-д 2017 онд иргэдээс ирсэн нийт 101 өргөдөл,гомдол, хүсэлтийг цаг тухайд нь  шийдвэрлэн, иргэнд хариуг эргэн мэдээлэн, гомдлын мөрөөр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан.


Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ

"Сайн туршлага- 2017"

2017-10-06429

2017 оны 10 сарын 5-нд НЭМГ, Эрүүл мэндийн Чанарын холбоотой хамтран НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудын "Сайн туршлага- 2017" өдөрлөг амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү өдөрлөгт 26 эрүүл мэндийн байгууллагын нийт 146 Сайн туршлага танилцуулагдсанаас " ШИЛДЭГ -5 НОМИНАЦИ ", "Сайн туршлагын сан 2017" -д нийт 20 туршлага бүртгэж ГЭРЧИЛГЭЭ, бүх оролцсон бүтээлд БАТЛАМЖ олгов.
Манай байгууллага
1. Шинэ бүтээлийн гэрчилгээ авсан бүтээл сувилагч Г. Базаррагчаа " Хүний биеийн өндрийг хэмжих, зөөврийн хэрэгсэл " 2016,11,03 А/ 288 тушаалаар 5612 бүртгэлийн дугаартай
2. Сувилахуйн албаны " Багш шавийн барилдлага барих " үйл ажиллагаа, Сувилагч нарт хэрэглэгдэх түгээмэл үйлдлийн гарын авлага ном
3. "Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ арагчлал", "Хүүхдийн 12 өдрийн нэмэгдэл хоолны сургалт" 
4. Эрүүл-Хамгаалагдсан-Халамжлагдсан Хүүхэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн "Нялх хүүхдийг ойлгох нь" хөтөлбөр.
5. Харъяа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгдсэн шилэн кабелийн сүлжээнд холбож Цахим технологи нэвтрүүлсэн нь, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг онлайнаар явуулж хэвшсэн байдал
6. 19-р хорооны ӨЭМТ-ийн "Мобайл технологи нэвтрүүлсэн нь" гэсэн сайн туршлагуудаар оролцлоо.

"Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ арагчлал" Шилдэг 5 номинацид шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
"Цахим технолги нэвтрүүлсэн нь" Сайн туршлагын сан 2017"-д бүртгэгдэж ГЭРЧИЛГЭЭ авлаа. 
Өдөрлөгт идэвхи санаачлагатай хамтран оролцсон НЭМХ болон сайн санааны туслагч нар, Сувилахуйн алба, МТА, Ундрах ирээдүй, Чин хүслэн ӨЭМТ-ийн хамт олондоо баярлалаа. 
ЭМТ-ийн Чанарын алба


Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ

Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгаа

2017-08-02758

 

Чингэлтэй Эрүүл мэндийн төвийн Чанарын алба нь 2017 оны хагас жилийн байдлаар Эрүүл мэндийн сайдын 2013 оны 448, 2014 оны 13 дугаар тушаалын дагуу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгааг 800 үйлчлүүлэгчээс авч судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.


 


Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ
Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.