Чанарын булан

“СУДЛААЧ - 9” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

2018-04-13179

 

Жил бүр уламжлал болгон зохиодог ЧЭМТ-ийн эмч нарын "СУДЛААЧ- 9” эрдэм шинжилгээний бага хурал 2018/03/23-ны өдөр ЧДЗДТГ-ын хурлын танхимд амжилттайболж өндөрлөлөө. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ЭМТ-ийн Чанарын алба, ЧД-ийн ЗДТамгийн газар, Нийгмийн хөгжил бодлогын хэлтэстэй хамтран зохион байгуулсан юм.

Дүүргийн хүн амын өвчлөлийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх арга замыг боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах, эмч нарын судалгааны ажлын ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг хурлын үйл ажиллагаанд  ЧЭМТ-ийн дарга Ц.Лхагва, ЧД-ийн Засаг дарга Ж.Эрдэнэбат,  нар оролцож үг хэллээ.

Шүүгчийн бүрэлдэхүүнд: Анагаах ухааны үндэсний их сургуулийн багш, Анагаах ухааны доктор Ц.Энх-Оюун, О.Зэсэмдорж, Б.Хонгорзул нар ажиллаж Эмнэлзүй, Нийгмийн эрүүл мэнд, ЭМАШТҮ-ний сэдвүүдийн хүрээнд нийт 20 илтгэлийг хэлэлцүүллээ.


“СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

 

Эмнэлзүйн илтгэлүүдээс:
1-р байр: Эмэгтэйчүүдийн эхоны их эмч С.Соёлмаагийн "Ураг нярайн эндэгдэлд хүн амын шилшилт хөдөлгөөн нөлөөлж буй байдал”

2-р байр: Хүүхдийн тасгийн их эмч Л.Соёлоогийн "Чингэлтэй дүүргийн өсвөр насны сурагчдын амьсгалын замын цочмог халдварын талаарх мэдлэгийг үнэлсэн судалгааны дүн”
3-р байр: Төв салбарын мэдрэлийн их эмч Т.Болормаагийн "Нугалмайн шалтгаант нурууны өвдөлтийн өвчлөлийн байдал, эмнэлзүй, оношилгооны асуудал

    “СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ


“СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ

Нийгмийн эрүүл мэнд, ӨЭМТ-ийн илтгэлүүдээс:
1-р байр: Халдвар судлаач Э.Гэрэлмаагийн "Чингэлтэй дүүргийн сүрьеэгийн хөтөлбөрийн өнөөгийн хэрэгжилтийн нэгдсэн үнэлгээ”

2-р байр: 19-р хорооны "Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн дарга Ж.Алтантуулын "Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн тусламж үйлчилгээнд Мобайл технологийг нэвтрүүлсэн үр дүнгийн судалгаа”

3-р байр: 19-р хорооны "Ундрах-Ирээдүй” ӨЭМТ-ийн О.Одгаригын "Цусны даралт ихсэх өвчний үеийн зүү эмчилгээний үр дүн” сэдэвт илтгэлүүд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.

Нийт оролцсон эмч нарынхаа судалгааны бүтээлийг байгууллагын "ЭРДМИЙН ЧУУЛГАН 2018” илтгэлийн хураангуй номонд хэвлүүлэхээр боллоо.

 

“СУДЛААЧ - 9”  ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ




Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албанаас “Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг эмч нарынхаа дунд амжилттай зохион байгууллаа

2018-03-07177

"Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг Чанарын албанаас санаачлан 
-Антибиотикт тэсвэртэй нянгийн халдвар тэсвэржилт
-АТН-ийн халдварын хяналт сэргийлэлт
-Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын үед зөв зохистой хариу арга хэмжээ авах
-Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар эмч нарын мэдлэгийг дээшлүүлэх зорилготойгоор ЧД-ийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дэмжлэгтэйгээр Чанарын алба, Эмийн эмчилгээний зохицуулах хороо, бактериологийн лабораторитой хамтран ЭМТ-ийн нийт эмч нарын дунд амжилттай зохион байгууллаа. 

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албанаас  “Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг эмч нарынхаа дунд амжилттай зохион байгууллаа

Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн чанарын албанаас  “Антибиотикт тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээнийг эмч нарынхаа дунд амжилттай зохион байгууллаа

 


 


Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ

"Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номыг танилцуулах өдөрлөг

2018-01-19174

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанарын алба ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, мэдрэлийн тасгийн үйл ажиллагааг сурталчлах, судалгаа шинжилгээний ажлын туршлагаас хуваалцах, эрдэм шинжилгээний бүтээлийг олны хүртээл болгох зорилготойгоор "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номыг танилцуулах өдөрлөгийг 2018- 01 -19- ны 15.00 цагт ЭМТ-ийн сургалтын танхим №218 тоот өрөөнд зохион байгууллаа.
Өдөрлөгт ЭМТ-ийн удирдлага, эмч, сувилагч нар оролцлоо.

Мэдрэлийн тасгийн эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эмчилж эдгэрүүлэх үйлсдээ судлагаа шинжилгээ хийж 1998 оноос жил дараалан байгууллагын онол практикийн бага хуралд илтгэл тавьж, идэвхитэй оролцож ирсэн бөгөөд энэ хуцаанд дахь гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд тавигдсан бүтээлүүдээр "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” –ийг гаргаж бусдын хүртээл болгосон ном товхимол болон судалгааны ажлуудаа стикерээр, ханын илтгэлээр  дэлгэн тавьлаа

"Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номыг танилцуулах өдөрлөг

 



Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ
Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.