Чанарын булан

"Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номыг танилцуулах өдөрлөг

2018-01-1970

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн Чанарын алба ЭМТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн судалгаа шинжилгээний ажлын идэвхи, оролцоог нэмэгдүүлэх, мэдрэлийн тасгийн үйл ажиллагааг сурталчлах, судалгаа шинжилгээний ажлын туршлагаас хуваалцах, эрдэм шинжилгээний бүтээлийг олны хүртээл болгох зорилготойгоор "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номыг танилцуулах өдөрлөгийг 2018- 01 -19- ны 15.00 цагт ЭМТ-ийн сургалтын танхим №218 тоот өрөөнд зохион байгууллаа.
Өдөрлөгт ЭМТ-ийн удирдлага, эмч, сувилагч нар оролцлоо.

Мэдрэлийн тасгийн эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эмчилж эдгэрүүлэх үйлсдээ судлагаа шинжилгээ хийж 1998 оноос жил дараалан байгууллагын онол практикийн бага хуралд илтгэл тавьж, идэвхитэй оролцож ирсэн бөгөөд энэ хуцаанд дахь гадаад, дотоодын эрдэм шинжилгээний хуралд тавигдсан бүтээлүүдээр "Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” –ийг гаргаж бусдын хүртээл болгосон ном товхимол болон судалгааны ажлуудаа стикерээр, ханын илтгэлээр  дэлгэн тавьлаа

"Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл” номыг танилцуулах өдөрлөг

 



Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ

Чанарын булан

2017-12-2052

Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/186-р тоот тушаал, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 07-р зүйл, Монгол Улсын Засгийн Газрын "Иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай 2005 оны 67 тоот тушаал, "Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай 2009 оны 143-р тогтоол, Нийслэлийн Засаг Даргын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/1086 захирамж, ЧЭМТ-ийн даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн  А/15 тушаалын дагуу иргэдийн гомдол, санал, хүсэлтийг хүлээн авдаг.

Иргэдийн санал хүсэлт, өргөдөл гомдлыг Чанарын албаны 307 тоот өрөөнд амаар буюу бичгээр, чанарын албаны  314587 утас, Засгийн газрын 11-11 төв, Иргэд хүлээн авах хүлээн авах төвийн 1800-1200, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, www.ub1200.mn Chemn.moh.gov.mn байгууллагын цахим хуудсаар авч байна.

ЧЭМТ-д 2017 онд иргэдээс ирсэн нийт 101 өргөдөл,гомдол, хүсэлтийг цаг тухайд нь  шийдвэрлэн, иргэнд хариуг эргэн мэдээлэн, гомдлын мөрөөр шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажилласан.


Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ

"Сайн туршлага- 2017"

2017-10-06147

2017 оны 10 сарын 5-нд НЭМГ, Эрүүл мэндийн Чанарын холбоотой хамтран НЭМГ-ын харьяа 26 эрүүл мэндийн байгууллагуудын "Сайн туршлага- 2017" өдөрлөг амжилттай зохион байгууллагдлаа. Энэхүү өдөрлөгт 26 эрүүл мэндийн байгууллагын нийт 146 Сайн туршлага танилцуулагдсанаас " ШИЛДЭГ -5 НОМИНАЦИ ", "Сайн туршлагын сан 2017" -д нийт 20 туршлага бүртгэж ГЭРЧИЛГЭЭ, бүх оролцсон бүтээлд БАТЛАМЖ олгов.
Манай байгууллага
1. Шинэ бүтээлийн гэрчилгээ авсан бүтээл сувилагч Г. Базаррагчаа " Хүний биеийн өндрийг хэмжих, зөөврийн хэрэгсэл " 2016,11,03 А/ 288 тушаалаар 5612 бүртгэлийн дугаартай
2. Сувилахуйн албаны " Багш шавийн барилдлага барих " үйл ажиллагаа, Сувилагч нарт хэрэглэгдэх түгээмэл үйлдлийн гарын авлага ном
3. "Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ арагчлал", "Хүүхдийн 12 өдрийн нэмэгдэл хоолны сургалт" 
4. Эрүүл-Хамгаалагдсан-Халамжлагдсан Хүүхэд төслийн хүрээнд хэрэгжүүлсэн "Нялх хүүхдийг ойлгох нь" хөтөлбөр.
5. Харъяа өрхийн эрүүл мэндийн төвүүдийг нэгдсэн шилэн кабелийн сүлжээнд холбож Цахим технологи нэвтрүүлсэн нь, Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлыг онлайнаар явуулж хэвшсэн байдал
6. 19-р хорооны ӨЭМТ-ийн "Мобайл технологи нэвтрүүлсэн нь" гэсэн сайн туршлагуудаар оролцлоо.

"Жирэмсэн эмэгтэй, нярайг үнэлэх гэр үнэлгээ арагчлал" Шилдэг 5 номинацид шалгарч ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ
"Цахим технолги нэвтрүүлсэн нь" Сайн туршлагын сан 2017"-д бүртгэгдэж ГЭРЧИЛГЭЭ авлаа. 
Өдөрлөгт идэвхи санаачлагатай хамтран оролцсон НЭМХ болон сайн санааны туслагч нар, Сувилахуйн алба, МТА, Ундрах ирээдүй, Чин хүслэн ӨЭМТ-ийн хамт олондоо баярлалаа. 
ЭМТ-ийн Чанарын алба


Дэлгэрэнгүй

Нийтэлсэн: puujee, Нүүр, Мэдээ
Copyrights ©2016.
Вэб хөгжүүлэгч: ЧДЭМТ - ийн МТ алба.